MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу итгэмжлэлийн үйл ажиллагаанд оролцдог техникийн хорооны гишүүн, үнэлгээний мэргэжилтэн, техникийн шинжээчдэд зориулсан мэдлэг солилцох уулзалт, сургалтыг 2025 оны 05 дугаар сарын 01-ий өдөр зохион байгууллаа.
Өнөөгийн байдлаар дээрх стандартын шаардлагыг хангаж итгэмжлэгдсэн 45 техникийн хяналтын байгууллага Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байна.
Эдгээр техникийн хяналтын байгууллагууд нь уул уурхайн бүтээгдэхүүний тоо, чанарын хяналт, аж ахуйн нэгж багууллагын хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, тээврийн хэрэгслийн хяналт үзлэг, оношлогоо, барилгын үл эвдэх сорилтын төрлүүдээр техникийн хяналт гүйцэтгэхээр итгэмжлэгддэг ба тус уулзалт, сургалтаар итгэмжлэлийн үнэлгээний явцад анхаарах асуудал, итгэмжлэлийн байгууллагын эрх зүйн болон бодлогын баримт бичгийн хэрэгжилт, салбаруудын онцлог, итгэмжлэлийн хүрээний тодорхойлолт боловсруулах зэрэг асуудлуудын талаар санал солилцлоо.