Эрүүл мэндийн лабораторийн тусламж үйлчилгээний чанар, чадавхыг сайжруулах чиглэлээр тасралтгүй ажиллаж буй тус төв лаборатори нь MNS ISO 15189:2024 олон улсын стандартад нийцүүлэн анх удаа итгэмжлэгдэж, сорилтын чадавх, чанарын удирдлагын тогтолцоогоо зөвшөөрүүллээ.
Лаборатори нь гематологи, биохими, молекул биологи, нян судлал, иммунологи зэрэг чиглэлээр шинжилгээний
тусламж үйлчилгээг олон улсын шаардлагын дагуу үзүүлж буйг баталгаажуулсан итгэмжлэлийн гэрчилгээ гардан авсан байна.